images

Лондонд болсон Монгол тэмээний өдөрлөгт Өмнөговь аймгийнхан оролцлоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-06


   ХХААХҮЯ, ЖДҮГ, Их Британид суугаа Монгол улсын Элчин сайдын яам, "Торгоны замын тэмээ" төрийн бус байгууллага хамтран тавдугаар сарын 31-нд Лондон хотод Монгол тэмээний өдөрлөг зохион байгууллаа. Энэ өдөрлөгт тэмээнээс гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Монголын ААН-үүдийг оролцуулж, Английн бизнесийнхэнтэй уулзан хэлэлцэх боломж бүрдүүлсэн юм. Иймд “Ханбогд кашмер”, “Зосон”, “Солид Партнерс”, “ЖоЖо Фэлт”, “Ханбаясгалант” компанийн төлөөлөл очиж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан үзэсгэлэн гаргаж, загварын арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн Өмнөговь, Хэнтий аймгийн төлөөлөгчид бүтээгдэхүүнээ танилцуулснаас гадна Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын морин хуурч, хөөмийч Э.Түмэндэмбэрэл морин хуур, хөөмий, хэл хуур тоглосон байна. Түүнчлэн АНУ-ын судлаач Кристина Адамс ингэний сүүний ач холбогдлын талаар “Тэмээний ид шид” илтгэл тавьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.